info@ovgocorp.com
Хаяг
info@ovgocorp.com
Хаяг
Утас
Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн даргаар томилогдсон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов манай улсад иржээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг өчигдөр хүлээн авч уулзсан байна.
Тэрбээр “Сүүлийн өдрүүдэд Монгол Улсад бензин, дизелийн тогтвортой нийлүүлэлт тасалдах болсон. Нүүрсний экспорт өссөн тул дизелийн хэрэгцээ эрс нэмэгдсэн. Цаашид ийм нөхцөл байдал үүссэн тохиолдолд шуурхай зохицуулалт хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулж ажиллах, урт хугацаанд тогтвортой үнээр газрын тосны бүтээгдэхүүнийг шаардлагатай хэмжээгээр хангах асуудал нэн чухал хэвээр байгаа”-г хэлээд Монгол Улсад нийлүүлэх газрын тосны бүтээгдэхүүний төмөр замын тээвэрлэлтийг нэн тэргүүнд саадгүй, тогтвортой явуулах нөхцөлийг бүрдүүлэхэд Оросын талаас анхаарч ажиллах хүсэлт тавьжээ.
Мөн Монгол, ОХУ-ын худалдааны тэнцлийг сайжруулах, УБТЗ-ын өргөтгөл шинэчлэл, эрчим хүчний салбарт олон жил яригдсан Эгийн голын усан цахилгаан станцын төслийг хамтарч хэрэгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтворжуулах, Улаанбаатар, Москва хотуудын харилцааг гүнзгийрүүлэх, харилцан туршлага солилцох чиглэлд хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар талууд санал солилцсон байна.