• Хаяг

    Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг.

  • Утас

    +976 72707409

Рио Тинтогийн Монгол дахь үйл ажиллагааг хариуцсан захирал Х.Амаржаргалтай цаг үеийн сэдвээр ярилцлаа. Тэрбээр тус төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас эхлэн өнөөг хүртэл 15 жилийн турш тасралтгүй ажиллаж ирсэн туршлагатай юм.

– Оюу толгойн хөрөнгө оруулагч талаас байр сууриа байн байн илэрхийлээд байдаггүй. Олон жилийн турш Оюу толгойн гэрээг хийсэн хүмүүс нь биш өөр хүмүүс их тайлбарлалаа.

– Оюу толгойн гэрээг анх байгуулагдах цагаас эхлэн ажиллаж, амьдралынхаа арав гаруй жилийг зарцуулсан хүний хувьд ярих нь зүйтэй гэж бодож байна. Оюу толгой нь ардчилсан нийгэм, чөлөөт зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш Монголчуудын хэрэгжүүлж буй хамгийн том төсөл. Төслийг бид анх удаа барууны буюу Англи, Австралийн хөрөнгө оруулагчидтай орчин цагийн дэлхийн эдийн засаг, эрх зүй, бизнесийн зарчмаар Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулж хийсэн гэдгээрээ онцлогтой. Тиймээс ч анхны гэдэг утгаараа Оюу толгойн гэрээг дагасан асар олон зөв, буруу мэдээлэл, байр суурь, үзэл бодлууд хөвөрсөн жилүүд өнгөрлөө.

Оюу толгойн Хөрөнгө оруулалтын гэрээний амин сүнс /spirit of agreement/ буюу энэ гэрээг эх барих болсон шалтгааныг хамгийн эхэнд дурдмаар байна. Хөрөнгө оруулалтын гэрээг “тогтвортой байдлын гэрээ” гэж ойлгож, хүлээж авах ёстой юм. Гадаадын хөрөнгө оруулагчид дэд бүтэцгүй, алс хол Монголын говийн гүнд нойрсож байсан Оюу толгойн ордыг олборлох олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг хийх шийдвэр гаргахдаа Монголчуудаас хүссэн хамгийн гол зүйл болох “тогтвортой байдал”-ыг баталгаажуулж авсан гэрээ. Энгийнээр тайлбарлавал бизнес анх эхлэхдээ л хоёр тал цаашид хэлсэн, ярьсандаа байна шүү гэдгээ тохирч авсан хэрэг. Одоо ч талууд анх байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээнийхээ хүрээнд хамтран ажиллаж Оюу Толгойг дэлхийн хэмжээний бизнес болгох эхлэлийг амжилттай тавиад байна. Энэ амжилтад Засгийн газрын хүчин чармайлт хамтын ажиллагаа бас чухал үүрэг гүйцэтгэсэн. 

Хөрөнгө оруулагч талаас гэрээний хүрээнд тохирсон хөрөнгө оруулалтаа хийгээд төслөө маш сайн урагшлуулж байгаа. Сүүлийн жилүүдэд Засгийн газар, хөрөнгө оруулагч талын харилцаа шинэ түвшинд гарч, маш олон амжилтад хүрсний нэг нь энэ онд хамтдаа Гүний уурхайн олборлолтыг эхлүүлж, манай ажилтнуудын 14 жилийн тасралтгүй хөдөлмөрийн үр дүнг дэлхий нийтэд харуулж чадсан явдал. Мөн Оюу толгойн ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах талаар УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхэд Засгийн газартай амжилттай хамтран ажиллаж, хэрэгжилтийг дуусгах шатандаа явж байна.

Тухайлбал сүүлийн 4 жилийн хугацаанд багагүй ажил хийж, төслөөс Монголын талын хүртэх өгөөжийг 9 тэрбум орчим ам.доллароор нэмэгдүүлж, улсад ирэх үр өгөөжийг 60 гаруй хувьд хүргэж чадсан зэрэг амжилттай хэлцлүүдийг хийлээ.  

– Оюу толгойн татварын маргаан арбитраар шийдэгдэхээр хүлээгдэж байна. Татварын асуудлаар маргаад байгаа суурь шалтгаан нь юу вэ?

– Оюу толгойн татварын маргаан энэхүү гэрээг анх байгуулагдахад буюу 2009 онд тогтворжуулсан татварын орчинтой холбоотой. Өөрөөр хэлбэл Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдах үе болон  өнөөдөр үйлчилж байгаа хууль журмын ялгаанаас болж гарсан ойлголтын зөрүү байгаа. Дээр ярьсанчлан Хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтворжуулсан татварын орчин өөрчлөгдсөн тул Татварын Ерөнхий газар, Оюу толгой ХХК татварын асуудлыг өөр өөрсдийнхөөрөө ойлгож, тайлбарлаж байна. Үүнээс үүдэж Татварын Ерөнхий Газраас Оюу толгой ХХК-д  2 удаагийн акт тавьсан. Нийт үнийн дүн нь 354 сая ам.доллар буюу 1 их наяд гаруй төгрөгийн дүн бүхий арбитрын маргаан үүсгээд явж байна. Ер нь асуудлаа арбитрын бус аргаар шийдэх боломжтой учраас арбитрын үйл ажиллагааг хоёр тал харилцан тохиролцож хойшлуулаад байгаа. Манай компанийн зүгээс төслийн тогтвортой байдлыг бодож татварын маргааныг шийдэх хоёр удаагийн санал тавиад байна. Энэхүү саналууд нь татварын орлогыг нэмэгдүүлэх эерэг  нөлөөтэй.

Хамгийн гол нь бид ойлголцлын зөрүүгээ эргэлзээгүй нэг мөр арилгах шаардлагатай байгаа. Тэгж байж Оюу толгойд түшиглэсэн хайлуулах үйлдвэр, дараа дараагийн бүтээн байгуулалтуудаа урагшлуулах бололцоотой болох юм.

Go Back

Чанар, Найдвартай, үйлдвэрлэл
болон үйлдвэрлэлийн тээвэрлэлт

Танилцуулга